Monday, May 31, 2010
Өнөөдөр ямар өдөр вэ?
Даваа
Эрхшээсэн гариг нь Сар. Бидний хоол боловсруулах эрхтэн, шингэн ялгарах болон боловсрох, сүүний булчирхайд голлон нөлөөлдөг. Өөрийн биеийнхээ эдгээр эрхтний үйл ажиллагааг сайжруулахыг хүсвэл энэ өдөр хоолоо хасч болно. Мөн элдэв харшилд ч Сар нөлөөлдөг тул ямарваа нэгэн зүйлээс харшил авдаг бол энэ гаригт хоолоо сойж, дэглэм сахивал зохино.
Бэлгэндэх цэцэгний тухай
Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.
1 цэцэг – Чи зөвхөн минийх
3 цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг – Би чамд хайртай
7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг – Чи миний анд нөхөр
12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг – Чи надад байгаа бүх юм
15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?
Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг – гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг – хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг – хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг – үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг – энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг – үхлийг бэлэгддэг байна.
Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор – намайг бодож яваарай
Шиваантэг – Би зовж байна. (аз жаргалгүй байна)
Сараана цэцэг – цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг – гэм зэмгүй, буруугүйг
Хонин нүдэн цэцэг – надад итгэж болно, итгэл даана
Голт бор – залуугийн гэнэн томоогүй занг
Алтанзул цэцэг – би чамайг дахин хайрлаж чадахгүй
Шар цэцэгс
Шиваантэг – Би чамд сэтгэл зүрхээ өгч байна.
Нил цэцэг – Чи миний аз жаргал
Сарнай – Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул – Би чамд хайртай.
Ягаан
Башир цэцэг – Би чамд сайн сайхныг хүсч байна.
Улаан
Шиваантэг цэцэг – Би чамд хайртай
Башир цэцэг – Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг – Чамайг бүхнээс илүү хүсч байна
Алтанзул цэцэг – Зүүдэндээ чамайг хардаг
Цэнхэр (хөх)
Цахилдаг – Би чамайг хүндэлдэг
Нил цэцэг – Чамд үргэлж итгэдэг
Нил ягаан голт бор – Би чиний энхрийллийг маш их хүсэж байна
Хар алтан зул цэцэг – Чамтай хамт үхэхийг хүсэж байна
Амжилттай сурах 10 зарчим
1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.
Ажил хэрэгч хүмүүсийн эрхэмлэх 10 чанар
• Мөнгөний үүргийг дутуу үнэлэхгүй байх.
• Мөнгөний үүргийг хэт үнэлж болохгүй. Бизнесийг үнэлдэг цорын ганц хэрэгсэл нь мөнгөтэй байх явдал биш. Ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэх, орчин тойрныхондоо хүндэтгэлтэй хандах, юу ч байхгүй газарт ямар нэг юм бүтээх нь чухал ач холбогдолтой.
• Бизнест найз нөхөд тийм ч олон байдаггүй. Таны амжилтанд тантай адил ханамж авах үнэнч найз бизнест тийм ч олон биш.
• “Мэдэхгүй” гэж хэлэхээс бүү эмээ. Хэрэв та ямар нэг юм мэдэхгүй байвал түүнийгээ шуудхан л хэлж бай. Ямар нэг зүйл мэдэхгүй байгаагаасаа ичих хэрэггүй. Мэдэхгүй зүйлээ бусдаасаа асуух нь нэг талаасаа өөртөө итгэлтэй байгаагийн шинж юм. Өөрийнхөө мэддэг зүйлийн талаарх бусдынхаа санаа оноог асууж харилцан ярилцаж бай.
• Бага ярь. Хэрэв хүн дуугүй байвал бага алдаа гаргадаг. Их чалчих нь мэдэрхүйн чухал хоёр эрхтэн болох нүд чихийг хаадаг.
• Их ч бай бага ч бай амлалтаа биелүүлж сур. Ярьж байгаа зүйлээ хийдэггүй, хэлсэн амандаа хүрдэггүй хүн бусдад яав ч эерэг сэтгэгдлийг үлдээж чаддаггүй. Ийм хүн бизнесийн бичигдээгүй хуулийг зөрчдөг. Учир нь бүхий л харилцааны тулах цэг нь итгэл дээр тогтдог.
• Аливаа ажил /арилжаа/ өөрийн онцлогтой. Нэг нь зугтаж нөгөө нь хөөж байдаг. Үүнийг тодорхойлж тэдгээрт дасан зохицох хэрэгтэй. Хүсч байгаа өндөрлөгтөө их ч бай, бага ч бай, хүрсэн л бол өөртөө байснаасаа илүүг олчихсон л байх болно.
• Чанарыг эрхэмлэх нь зүйтэй. Ямар ч даалгавар байсан чухал. Муу хийсэнд орвол огт хийхгүй байсан нь дээр.
• Бусдад тавих анхаарлаа дээшлүүл. Хүмүүст анхаарал халамж тавих нь тэдний ярьдгаар хүнд үед хэрэгтэй гэсэн утгаар биш, харин оргил өөд өгсөхөд хамгийн тааламжтай зам байдаг. Бусдын төлөө тэдэнд санаа тавих нь ямагт эерэг үр дүнг, сэтгэгдлийг дагуулдаг.
• Өөрийн байгуулсан гавъяандаа бардамнах хэрэггүй. Хамтрагсаддаа түүнийг өг. Өөрийгөө та хамгийн ухаантай нь гэж ярьж байнаа гэдэг эсрэгээрээ өөрийгөө үгүйсгэж нэг ёсондоо “алж” байнаа гэсэн үг. Даруу байж сурах хэрэгтэй.
Би чамд хайртай
1. English - I love you
2. Afrikaans - Ek het jou lief
3. Albanian - Te dua
4. Arabic - Ana behibak (to male)
5. Arabic - Ana behibek (to female)
6. Armenian - Yes kez sirumen
7. Bambara - M'bi fe
8. Bangla - Aamee tuma ke bhalo aashi
9. Belarusian - Ya tabe kahayu
10. Bisaya - Nahigugma ako kanimo
11. Bulgarian - Obicham te
12. Cambodian - Soro lahn nhee ah
13. Cantonese Chinese - Ngo oiy ney a
14. Catalan - T'estimo
15. Cheyenne - Ne mohotatse
16. Chichewa - Ndimakukonda
17. Corsican - Ti tengu caru (to male)
18. Creol - Mi aime jou
19. Croatian - Volim te
20. Czech - Miluji te
21. Danish - Jeg Elsker Dig
22. Dutch - Ik hou van jou
23. Esperanto - Mi amas vin
24. Estonian - Ma armastan sind
25. Ethiopian - Afgreki'
26. Faroese - Eg elski teg
27. Farsi - Doset daram
28. Filipino - Mahal kita
29. Finnish - Mina rakastan sinua
30. French - Je t'aime, Je t'adore
31. Gaelic - Ta gra agam ort
32. Georgian - Mikvarhar
33. German - Ich liebe dich
34. Greek - S'agapo
35. Gujarati - Hoo thunay prem karoo choo
36. Hiligaynon - Palangga ko ikaw
37. Hawaiian - Aloha wau ia oi
38. Hebrew - Ani ohev otah (to female)
39. Hebrew - Ani ohev et otha (to male)
40. Hiligaynon - Guina higugma ko ikaw
41. Hindi - Hum Tumhe Pyar Karte hae
42. Hmong - Kuv hlub koj
43. Hopi - Nu' umi unangwa'ta
44. Hungarian - Szeretlek
45. Icelandic - Eg elska tig
46. Ilonggo - Palangga ko ikaw
47. Indonesian - Saya cinta padamu
48. Inuit - Negligevapse
49. Irish - Taim i' ngra leat
50. Italian - Ti amo
51. Japanese - Aishiteru
52. Kannada - Naanu ninna preetisuttene
53. Kapampangan - Kaluguran daka
54. Kiswahili - Nakupenda
55. Konkani - Tu magel moga cho
56. Korean - Sarang Heyo
57. Latin - Te amo
58. Latvian - Es tevi miilu
59. Lebanese - Bahibak
60. Lithuanian - Tave myliu
61. Malay - Saya cintakan mu / Aku cinta padamu
62. Malayalam - Njan Ninne Premikunnu
63. Mandarin Chinese - Wo ai ni
64. Marathi - Me tula prem karto
65. Mohawk - Kanbhik
66. Moroccan - Ana moajaba bik
67. Nahuatl - Ni mits neki
68. Navaho - Ayor anosh'ni
69. Norwegian - Jeg Elsker Deg
70. Pandacan - Syota na kita!!
71. Pangasinan - Inaru Taka
72. Papiamento - Mi ta stimabo
73. Persian - Doo-set daaram
74. Pig Latin - Iay ovlay ouyay
75. Polish - Kocham Ciebie
76. Portuguese - Eu te amo
77. Romanian - Te ubesk
78. Russian - Ya tebya liubliu
79. Scot Gaelic - Tha gra\dh agam ort
80. Serbian - Volim te
81. Setswana - Ke a go rata
82. Sign Language - ,\,,/ (represents position of fingers when signing'I Love You')
93. Sindhi - Maa tokhe pyar kendo ahyan
94. Sioux - Techihhila
95. Slovak - Lu`bim ta
96. Slovenian - Ljubim te
97. Spanish - Te quiero / Te amo
98. Swahili - Ninapenda wewe
99. Swedish - Jag alskar dig
100. Turkish - Seni Seviyorum
101. Tagalog - Mahal kita
102. Taiwanese - Wa ga ei li
103. Tahitian - Ua Here Vau Ia Oe
104. Tamil - Nan unnai kathalikaraen
105. Telugu - Nenu ninnu premistunnanu
106. Thai - Chan rak khun (to male)
107. Thai - Phom rak khun (to female)
108. Ukrainian - Ya tebe kahayu
109. Urdu - mai aap say pyaar karta hoo
110. Vietnamese - Anh ye^u em (to female)
111. Vietnamese - Em ye^u anh (to male)
112. Welsh - 'Rwy'n dy garu
113. Yiddish - Ikh hob dikh
114. Yoruba - Mo ni fe
Хэрхэн хуурамч үнэртэй ус худалдан авахгүй байх вэ?
Манай орны хувьд жинхэнэ оригнал бүтээгдэхүүн олно гэдэг маш хэцүү байдаг. Тэр тусмаа үнэртэй ус бол хамгийн эрсдэлтэй худалдан авалт байдаг шүү дээ. Түрхээд хэр удаан үнэрээ хадгалж байгааг, харшил өгж байгаа эсэхийг нь мэдэхэд хэцүү. Харин худалдан авсан хойно хулхи бараа гэдгийг нь бид мэддэг. Тэгвэл хэрхэн жинхэнэ оригнал эсэхийг нь мэдэх вэ?
1. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь тэднийг яг адил дууриаж хийсэн байдаг. Мөн алдартай, нэртэй, үнэтэй гэсэн бүх л үнэртэй уснуудыг хуурамчаар хийж чадна. Тэгэхээр хэт үнэтэй үнэртэй уснууд хуурамч байдаггүй гэж бодож болохгүй юм. Тиймээс эхний мэдэх ёстой зүйл бол ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн үнэтэй уснууд хуурамч байж болно гэдэг явдал юм.
2. Та үнэртэй ус худалдан авахдаа хугацааг нь сайн харах хэрэгтэй. Жинхэнэ оригнал үнэртэй уснууд заавал хугацаа заасан байдаг. Тэгэхээр хугацаа заагаагүй байна гэдэг нь тухайн үнэртэй ус үйлдвэрлэгдээд хэр удаж байгаа нь мэдэх аргагүй шүү дээ. Хичнээн хугацаа заагаад , хугацаа нь дууссан бол хэрэгдээгүй болсон байдаг.
3. Хямдрал зарлаж байгаа эсэхийг нь хар. Учир нь хямдрал зарлаж, хямд үнээр зарах нь тухайн бүтээгдэхүүн хямд гэдгийг илтгэж болох ба ямар шалтгаанаар хямдрал зарласан гэдгийг нь мэд. Магадгүй хугацаа нь дуусах дөхөөд тэгсэн байж болох ба бусад тохиолдолд бол гарцаагүй хуурамч гэсэн үг.
4. Худалдагчийн нийлүүлэгч буюу импортлогч компани нь ямар компани болох талаар мэд. Тэр нийлүүлэгч нь хэр найдвартай, хэр нэр хүндтэй вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ихэнхдээ лангуундээр байгаа үнэртэй уснуудад нийлүүлэгч гэхээр тодорхой компани байдаггүй учир хятадаас хүмүүс оруулж ирсэн байх талтай.
5. Мэдээж гадаад үзэмж төрхийг нь хар. Сав баглаа боодол, шил сав, бичиг, нэр гарчиг, үнэр. Хямд бараа харахад цаанаа л нэг хямд харагддаг шүү дээ. Цаасыг хэрхэн наасан байгаа, хэрхэн багласан байгаа, ямар материалаар хийсэн байгааг нь харах хэрэгтэй. Өнгө чанарыг нь хар. Бүдэг, ховхорсон, урссан байгаа эсэхийг нь харах.
6. Жин, материалыг нь сайтар хар. Хуурамч үнэртэй усыг илтгэдэг нэг том зүйл бол жин байдаг. Оригнал үнэртэй уснуудын сав шил нь жинхэнэ цэвэр шилээр хийсэн буюу хүнд байдаг. Гэтэл түүнийг дууриалгасан үнэртэй усны сав нь хуванцар буюу хүнд хөнгөний хувьд илт өөр байдаг юм.
7. Үгийн алдаануудыг нь хар. Ихэнхдээ хятадууд буруу бичдэг учир найрлага, заавар зэргийг нь харахад л алдаанууд харагдаж эхэлнэ.
8. Хэрвээ та ямар нэг үнэртэй усыг авахаар шийдсэн байгаа бол тухайн дэлгүүртээ очоод өөртөө түрхээд үз. Тэгээд тухайн өдрөө үнэр нь хэр удаж байгаа, ямар үнэртэй байгаа эсэхийг нь шалгаад үзчих. Хэрвээ үнэхээр сайн чанартай байвал та маргааш нь очоод авж болно шүү дээ.
9. Шууд гартаа түрхэж үз. Магадгүй шууд танд харшил өгөөд эхэлж магадгүй. Зарим харшилууд биеийн бусад хэсгээр өөр байдлаар илэрдэг бол зарим харшилууд шууд тэр даруй улайх загатнах байдлаар илэрдэг.
10. Харьцуулж үз. Таны авах гэж буй үнэртэй ус өөр өөр газруудад өөр өөр худалдагч, өөр нийлүүлэгчээс ирсэн байвал тэр хуурамч гэдгийг илтгэж байгаа хэрэг. Мөн тухайн үнэртэй усны өнгө үнэр нь хүртэл өөр өөр байгааг та анзаарах болно.
Цаг хожих 10 арга
өөртөө, бас ертөнцийн эзэнд зориулах цаг гаргах талаар бяцхан зөвлөмж
орууллаа. Та бүхэнд таалагдах байхаа.
1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг
гаргахад зарцуул. Бас хамгийн гол зүйл болох өглөөний гуйлтаа мартаваа.
Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа
тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.
2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон
толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх
нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.
4. Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол.
Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд
зарцуулахаас зайлсхийнэ.
5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
6. Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань
цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын
хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй
хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань
саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа
соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
7. Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хүрэх вэ? Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.
8. Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.
9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн
ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл.
Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.
10. Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн
төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос
зайлсхийж чадна
Ямар бэлэг өгөх вэ?
- Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.
- Та хоёр сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хувь заяаг нь одооноос шийдэх нь гэж айж зугтаж болзошгүй.
- Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна.
- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.
Заяаны ханьдаа …
- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх абонамент бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.
Танил эрдээ …
- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.
Хамаатандаа …
- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайханн ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.
Даргадаа …
- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.
- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.
- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.
- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй.
Sunday, May 30, 2010
НОХОЙН БЭЛГИЙН БОЙЖИЛТ ГҮЙЦЭХ ОРОО НИЙЛҮҮЛЭГ
Эх сурвалж: www.malemneleg.ub.gov.mn
Saturday, May 29, 2010
Сибирийн хаски

1925 онд Аляскын Nome хотод булчин задрах тахал гарах үед Сибирийн Хаски маш их нэр хүндийг олж авсан юм. Тэд нэн хэрэгтэй байсан эм тариа, хэрэгцээт материалыг өдөр шөнө, тэсгэм хүйтнийг ч харгалзахгүйгээр хүмүүст авчрах хариуцлагатай албанд амжилттай ажиллаж байж. Тэд нэг баг болж чарганд хөллөгдөх үедээ санаанд оромгүй бяр тэнхээ, хурд хүчтэй болдог үнэхээр гайхамшигт ноход юм.
19-р зууны эхний хагасд Америкийн усан цэргийн нэрт жанжин, туйлын судлаач Richard Evelny Byrd эдгээр гайхамшигт нохдыг Өмнөд туйлын судалгааны экспедицэд авч явж байжээ. Дэлхийн 2-р дайны үед тэд Хойд туйлын хайгуулын армид алба хашиж байсан байна. Сибирийн Хаскийг тэрэг болон чарганд хөллөхөд гайхамшигтай хурдлах, сүргээр ажиллах авяастай нохой юм.
Ерөнхий байдал: Сибирийн Хаски бол хүчтэй, жижиг биетэй чарганы нохой. Дунд зэргийн хэмжээтэй толгой нь биендээ зохицсон, гавалынхаа урттай тэнцүүхошуутай, хамрын өнгө нь нохойны өөрийх нь арьсны өнгөнөөс хамаардаг байна. Нохойн үс нь хар саарал, үнсэн саарал, хар бол хамар нь хар, харин улаан хүрэн,цэвэр цагаан өнгөтэй үстэй бол элгэн хүрэн өнгөтэй байдаг байна. Дунд зэргийн хэмжээтэй зуйван хэлбэртэй нүднүүд нь цэнхэр, бор, цэгээн шар зэрэг янз бүрийнөнгө хосолсон байдаг. Заримдаа нүдний тал цэнхэр, тал нь бор, бүр нэг нь хөхнөгөө нь бор ч бас тохиолддог.
Босоо чихнүүд нь гурвалжин хэлбэртэй, толгойныхоо дээд талруу байрласан байдаг. Шүднүүд нь хайчилсан зуулттай, сүүл нь цагираглан нуруун дээрээ явдаг ба энэ нь нохой догдолсон үедээ сүүлээ босгодогоос өөр юм.Том цасны гутал шиг тавхайнууд нь сарвуу хоорондоо үстэй, энэ нь ямар ч хүйтэнд дулаахан байлгаж, мөсөн дээр явхад нь дөхөм болдог ажээ.
Дунд зэргийн урттай маш өтгөн үстэй бөгөөд -50С, -60С градус хүртэл хүйтнийг давах чадвартай. Үсний өнгө нь хар бараанаас цагаанлуу шилжсэн завсарын голдуу байдаг ба ямар нэг зураас, толбо толгойд нь байдаггүй. Царай, нүүрний хсэг болон биеийн доод хэсэг болох гэдэс, цээжээрээ үргэлж цагаан өнгөтэй байдаг байна. Энэ байдал нь нохойн биеийн өнгөнөөс хамаардаггүй.
Зан төрх:
Сибирийн Хаски энхрий ялдам, эелдэг, тоглох дуртай, дэггүй, өөрийн гэр бүлдээ хайртай, их хэрсүү, дуулгавартай тайван, нилээд хайнга талдаа нохой юм. Энэ нохой маш их хөдөлгөөнтэй, ялангуяа бага гөлөг байхдаа. Хүүхдэд сайн ба танихгүй хүнтэй ч нөхөрсөг байдаг байна. Тэд үнэндээ хамгаалалтын нохой биш, бага зэрэг хуцдаг ч хүн бүхэнд хайртай нохой.
Сибирийн Хаски бол үнэхээр ухаантай бөгөөд аливааг сурахдаа хурдан, гэвч тэд өөрсдөөс нь илүү чанга хатуу зантай хүний л команданд ордог. Сайн чанга, тогтвортой сургахгүй бол тэд команд өгч буй зүгт тоож ч харахгүй. Хаски хэт халуун уур амьсгалтай биш л бол хамтдаа алхах, гүйх дасгалийг маш сайн хийдэг. Энэ үүлдэр нь улих дуртай ба амархан ганцаардаж уйтгарладаг. Иймд удаан хугацаагаар ганцааранг нь орхих хэрэггүй юм. Ганцаардсан болон хангалттай бие, сэтгэлийн дасгал сургуулилт хийгээгүй Хаски маш сахилгагүй сүйтгэгч болж хувирдаг.
Сибирийн Хаски бол бүхий л зүрх сэтгэлээрээ чарганы нохой гэдгийг санаж байх хэрэгтэй. Тэд гэрийн бусад тэжээмэл амьтдад маш сайн, тэр тусмаа бага наснаасаа цуг өссөн бол. Хаскид тийм их хоол хүнс шаардлагагүй, хоолонд арвич нохой. Энэ тэрүүгээр хэсэн тэнүүчлэх дуртай. Түүнийг ойлгож, мэдэрч харьцаж чаддаг хүмүүстэй гайхамшигтай нөхөрлөлийг бий болгож чаддаг.
Эр нохой 53-60 см, 20-27 кг, эм нохой 51-56 см, 16-22 кг жинтэй. 12-15 жил насалдаг, үс нь жилд 2 удаа бүрэн гууждаг ба энэ үед өдөр бүр самнаж, арчилж байх хэрэгтэй.
Тэднийг сайн бэлтгэж, сургасан үед орон сууцанд тэжээж болно. Тэд байшин дотор их идэвхитэй. Том хашаанд байхдаа маш таатай, учир нь тэдний үс ихтэй арьс нь хүйтэн, сэрүүн цаг уурыг шаарддаг байна. Энэхүү байдлыг нь хүндлэн үзэж хангалттай сүүдэр, air condition дор хэсэг хугацаанд байлгах нь зүйтэй. Сибирийн Хаски сүрэглэж амьдрах нь тэдний бие даасан байдлыг улам бэхжүүлдэг байна. Тэд газар малтах тун дуртай.