Saturday, May 29, 2010

Сибирийн хаски



Сибирийн үүсэл
Гарал үүсэл: Сибирийн Хаски нохой нь олон зууны туршид зүүн Сибирийн хойгийн Чукча омгийн хүмүүсийн цаа бугыг хамгаалах, чарганд хөллөгдөх зэргээр ашиглагдаж ирсэн байна.Энэ нохой Сибирийн догшин сэрүүн уур амьсгалтай нөхцөлд төгс таарсан ажлын нохой юм. Тэд маш их тэсвэртэй, жижиг сүрэг болон нэгдэх чадвартай, ямар ч цаг үед дуртайяа ажилдаг ноход юм. Сибирийн Хаскиүнэхээр гайхалтай тэсвэртэй ба хөнгөн жинтэй, хурдан шаламгай, Сибирийн төрөлхнохой. Тэдний хөлийн хурд маш их байсан тул арьс, ангийн үсний худалдаачид тэднийг Хойд туйлын нохой чарганы уралдаанд зориулж Аляскад авчирсан байна. Аляскад жил болгон олон удаагийн нохой чарганы уралдаан болдог ажээ. 1908 онд Тэдгээр Сибирийн Хаски ноход Аляскын нэр хүнд бүхий шагналуудыг бүгдийг авч дуусгасан байна. Ингэхдээ тэд 652 км урт замыг даван туулж байсан байна.
1925 онд Аляскын Nome хотод булчин задрах тахал гарах үед Сибирийн Хаски маш их нэр хүндийг олж авсан юм. Тэд нэн хэрэгтэй байсан эм тариа, хэрэгцээт материалыг өдөр шөнө, тэсгэм хүйтнийг ч харгалзахгүйгээр хүмүүст авчрах хариуцлагатай албанд амжилттай ажиллаж байж. Тэд нэг баг болж чарганд хөллөгдөх үедээ санаанд оромгүй бяр тэнхээ, хурд хүчтэй болдог үнэхээр гайхамшигт ноход юм.
19-р зууны эхний хагасд Америкийн усан цэргийн нэрт жанжин, туйлын судлаач Richard Evelny Byrd эдгээр гайхамшигт нохдыг Өмнөд туйлын судалгааны экспедицэд авч явж байжээ. Дэлхийн 2-р дайны үед тэд Хойд туйлын хайгуулын армид алба хашиж байсан байна. Сибирийн Хаскийг тэрэг болон чарганд хөллөхөд гайхамшигтай хурдлах, сүргээр ажиллах авяастай нохой юм.


Ерөнхий байдал: Сибирийн Хаски бол хүчтэй, жижиг биетэй чарганы нохой. Дунд зэргийн хэмжээтэй толгой нь биендээ зохицсон, гавалынхаа урттай тэнцүүхошуутай, хамрын өнгө нь нохойны өөрийх нь арьсны өнгөнөөс хамаардаг байна. Нохойн үс нь хар саарал, үнсэн саарал, хар бол хамар нь хар, харин улаан хүрэн,цэвэр цагаан өнгөтэй үстэй бол элгэн хүрэн өнгөтэй байдаг байна. Дунд зэргийн хэмжээтэй зуйван хэлбэртэй нүднүүд нь цэнхэр, бор, цэгээн шар зэрэг янз бүрийнөнгө хосолсон байдаг. Заримдаа нүдний тал цэнхэр, тал нь бор, бүр нэг нь хөхнөгөө нь бор ч бас тохиолддог.
Босоо чихнүүд нь гурвалжин хэлбэртэй, толгойныхоо дээд талруу байрласан байдаг. Шүднүүд нь хайчилсан зуулттай, сүүл нь цагираглан нуруун дээрээ явдаг ба энэ нь нохой догдолсон үедээ сүүлээ босгодогоос өөр юм.Том цасны гутал шиг тавхайнууд нь сарвуу хоорондоо үстэй, энэ нь ямар ч хүйтэнд дулаахан байлгаж, мөсөн дээр явхад нь дөхөм болдог ажээ.
Дунд зэргийн урттай маш өтгөн үстэй бөгөөд -50С, -60С градус хүртэл хүйтнийг давах чадвартай. Үсний өнгө нь хар бараанаас цагаанлуу шилжсэн завсарын голдуу байдаг ба ямар нэг зураас, толбо толгойд нь байдаггүй. Царай, нүүрний хсэг болон биеийн доод хэсэг болох гэдэс, цээжээрээ үргэлж цагаан өнгөтэй байдаг байна. Энэ байдал нь нохойн биеийн өнгөнөөс хамаардаггүй.


Зан төрх:
Сибирийн Хаски энхрий ялдам, эелдэг, тоглох дуртай, дэггүй, өөрийн гэр бүлдээ хайртай, их хэрсүү, дуулгавартай тайван, нилээд хайнга талдаа нохой юм. Энэ нохой маш их хөдөлгөөнтэй, ялангуяа бага гөлөг байхдаа. Хүүхдэд сайн ба танихгүй хүнтэй ч нөхөрсөг байдаг байна. Тэд үнэндээ хамгаалалтын нохой биш, бага зэрэг хуцдаг ч хүн бүхэнд хайртай нохой.
Сибирийн Хаски бол үнэхээр ухаантай бөгөөд аливааг сурахдаа хурдан, гэвч тэд өөрсдөөс нь илүү чанга хатуу зантай хүний л команданд ордог. Сайн чанга, тогтвортой сургахгүй бол тэд команд өгч буй зүгт тоож ч харахгүй. Хаски хэт халуун уур амьсгалтай биш л бол хамтдаа алхах, гүйх дасгалийг маш сайн хийдэг. Энэ үүлдэр нь улих дуртай ба амархан ганцаардаж уйтгарладаг. Иймд удаан хугацаагаар ганцааранг нь орхих хэрэггүй юм. Ганцаардсан болон хангалттай бие, сэтгэлийн дасгал сургуулилт хийгээгүй Хаски маш сахилгагүй сүйтгэгч болж хувирдаг.
Сибирийн Хаски бол бүхий л зүрх сэтгэлээрээ чарганы нохой гэдгийг санаж байх хэрэгтэй. Тэд гэрийн бусад тэжээмэл амьтдад маш сайн, тэр тусмаа бага наснаасаа цуг өссөн бол. Хаскид тийм их хоол хүнс шаардлагагүй, хоолонд арвич нохой. Энэ тэрүүгээр хэсэн тэнүүчлэх дуртай. Түүнийг ойлгож, мэдэрч харьцаж чаддаг хүмүүстэй гайхамшигтай нөхөрлөлийг бий болгож чаддаг.
Эр нохой 53-60 см, 20-27 кг, эм нохой 51-56 см, 16-22 кг жинтэй. 12-15 жил насалдаг, үс нь жилд 2 удаа бүрэн гууждаг ба энэ үед өдөр бүр самнаж, арчилж байх хэрэгтэй.

Амьдрах орчин:
Тэднийг сайн бэлтгэж, сургасан үед орон сууцанд тэжээж болно. Тэд байшин дотор их идэвхитэй. Том хашаанд байхдаа маш таатай, учир нь тэдний үс ихтэй арьс нь хүйтэн, сэрүүн цаг уурыг шаарддаг байна. Энэхүү байдлыг нь хүндлэн үзэж хангалттай сүүдэр, air condition дор хэсэг хугацаанд байлгах нь зүйтэй. Сибирийн Хаски сүрэглэж амьдрах нь тэдний бие даасан байдлыг улам бэхжүүлдэг байна. Тэд газар малтах тун дуртай.

2 comments:

Anonymous said...

goe goe

[K]han.билгүүн[T] said...

гоё мэдээлэл нэмсэнд THNX!

Post a Comment