Нохойн идэвхитэй өсөлт эхний 2 жилд явагддаг нь хүний 24 настай тохирдог. Иймээс сайн тэжээх нь чухал байдаг. Тэжээллэгийн горимыг алдагдуулахгүй зөв тэжээх нь мал амьтны организм, уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс давс, витамин, уснаас тогтсоныг шинжилгээгээр тогтоосон байдаг тул зөв тэжээх явдал чухал байна. |
Нохойн хоол боловсруулах тогтолцоо нь мах, махан бүтээгдэхүүн мэт хүнд хоолыг шингээх чадвартай. Хоолны хольц тогтолцоонд нүүрс-ус, өөх тос, витамин, эрдсийн зүйлийг оролцуулсан байвал зохино. Нохойн тэжээлд багсармал тэжээл өгч байвал ашигтай нь судалгаагаар батлагдасан. Энэ тэжээл нь үнэ хямдтай бөгөөд нохойд сайн тохирно. Нохойд шаардлагатай тэжээлийн бүрэлдэхүүнд витамин, эрдэс давс оролцсон байдаг. Зарим нохой чанасан ба түүхий маханд харшил авдаг тал байдаг.
Гахайн махыг муу шингээдэг ба зарим хүчит тэжээл хоол боловсруулах эрхтнийг хямраадаг тул болгоомжлох хэрэгтэй. Хөгшин нохойн бөөр өвчлөмтгий байдаг ба уураг ихтэй тэжээл шээс ялгаруулах системд муугаар нөлөөлдөг. Хөгшин нохойн эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд малын эмч нартай сайтар зөвлөлдсний үндсэн дээр тэжээх нь чухал болно.
Өсөж /торниж/ байгаа гөлөг өөрийн нь нялх өөхийг амархан алддаг тул торнилт нь удааширдаг. Иймээс хавирга, сэрвээг тэмтэрч үзэх хэрэгтэй. Хэрэв үс ноос ихтэй бол усанд оруулсны дараахан үзэхэд тарга хүч нь тодорхой байдаг. Ингэж үзэхэд сайн цадаагүй бол хавирга яс нь сайн мэдэгдэх бөгөөд тарга сайтай цатгалан нохойд хавирга, сэрвээ нь сайн мэдэгдэхгүй.
Ихэнх нохой ногоо ба талхны зүйлийг иддэг тул чихэрлэг тэжээл, сахар, гэдэс хийгээр дүүргэх байцаа зэрэг тэжээл өгч болохгүй. Ихээр тэжээгээд хөдөлгөөнгүй байлгавал таргалдаг учраас жингийг нь хасахын тулд тэжээлээ аажим багасгаж идэвхитэй хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Нэгэн төрлийн тэжээлээс нохой залхдаг тул аль болохоор олон янз байлгах нь чухал.
Витамин ба эрдэст тэжээл нохойн насыг уртасгана. Иймээс эдгээрийг тэжээлд нь аажмаар нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Гөлгөнд Е витамин оролцуулж өгвөл гөлөгний өсөлтөнд сайнаар нөлөөлөхөөс гадна хээлтэй гичийнд тэжээлд витамин Е оролцуулж өгвөл эхийн хэвлий дэх гөлөгний өсөлт сайн байдаг.
0 comments:
Post a Comment