
Немц овчарк нь том vvлдрийн нохой учир гєлєгнийх нь єсєлт хєгжилт нь удаан. Энэ нохойны мэдрэлийн систем болон биеийн бvрэн тєгс єсєлт хєгжилт нь 3 нас хvртлээ явагддаг. Немц овчаркны гєлєг нь єсєж байх явцдаа гаднах єнгє зvс нь олон хувирч єєрчлєгддєгєєрєє бусад vvлдрийн нохойны гєлєгнvvдийн єсєлт хєгжилєєс ялгардаг. Ингээд энэ гєлєгний єслтийн хугацаанн дахь єнгє эvс болон зан араншингийн єєрчлєлтийн талаар авч vзье. Хэрвээ та немц овчаркны гєлєгийг 1,5 сартайд нь авбал тэр бусад гєлєгнvvдээсээ ялгагддаггvй ба хоорондоо их адилхан байдаг. Ийм учраас vржилд зориулсан гєлгийг сонгохдоо арай том болохоор нь авах ба энэ vед гєлєг бvрийн єєрийнх нь шинж чанар ба дутагдалтайй талууд нь илэрч эхэлдэг. 2 сартай гєлєг нь хангалттай томорсон байдаг ба ихэнх гєлєгнvvдин чих, тавхай,сvvл нь томорч эхэлдэг. 3 сартай гєлєг нь их хєєрхєн болсон байдаг ба урд хєлнийх нь оvс том, хойд хєл нь сэлvvр мэт уртассан, сvvл нь урт гаэар шvргэж явах нь жирийн vзэгдэл юм. Энэ шинж тэмдэгvvд нь энэ vvлдрийн нохойны хєгжлийн онцлог ба яс болон бие бялдар сайтайг харуулж байгаа юм. Эдгээр нь 5-6 сар хvрэхээрээ мэдэгдэхээ больдог. 2-3 сартай гєлєг нь их хєдєлгєєнтэй, идэвхитэй, тааралдсан зvйлээ шvдээрээ хаэаж тоглож байдаг. Гєлєг нь урдчилан сэргийлэх тарилга хийлгээд гэрийн хорионд байх vедээ гэрт байгаа хvмvvс болон эд зvйлст єєрийн энергээ гаргадаг. Гєлгийг аажмаар гадаа зугаалуулж эхлэхээр гаднах ертєнцтэй танилцаж, гэрт байгаа эд зvйлсийг сvйтгэхээ болж гэртээ заваарахаа больдог. Энэ vед гєлєг идэвхитэй ба олон янзын ааш гаргадаг.

Чихнийх нь тухай ярихад:
Немц овчаркны гєлєгний чих нь 3 сар орчмоосоо эхлэн босож эхэлдэг. Энэ vйл явц нь 5 долоо хоногоос 4 сар хvртэлх хугацаанд явагддаг. Чихийн хєгжил зєв явагдаж байгаа эхний шинж чанар нь чих нь их том, хvнд болдог. Немц овчаркны 2 чих нь босохдоо хэлбэр нь байшингийн дээвэр орой шиг гурвалжилсан, эсвэл аль нэг тал руугаа налсан байдаг. Гєлєг 6 сар хvрэхэд чих нь гvйцэт боссон байх естой. Чих нь зєєлєн байвал 8 сартайдаа, 1 нас хvрч байж боссон тохиолдол байдаг. Энэ тохиолдол нь нохойн биед эрдэс бодис дутагдсанаас эсвэл дархлаа суларснаас болдог. Заримдаа гєлєг нь бага насандаа халдварт євчин тусч байсан бол 1 чих нь эсвэл 2-уулаа босохоо больсон байдаг. Гєлєгний арчилгаа сайн ба эцэг эх нь босоо чихтэй байсан бол чих нь цагтаа босдог.

Сvvн шvд унах ба арьс vснийх нь гуужилт 3,5-4 сартайдаа эхэлдэг. 6-7 сартай vедээ шинэ шvднvvд ургаж дуусдаг ба халтар зvс нь тодорч эхэлдэг. Немц овчаркны гєлєг нь жигд биш хурдан єсдєг. 3 сартай байхдаа бvдvvн болхи байсан бол 7 сартайдаа том нохойтой адилхан болдог. Гєлєг єсєж байх vедээ их хурдан жин нэмдэг. 10 сартайдаа нурууны єсєлт нь зогсдог, 1 нас ба 1 нас хагастайдаа арьс vсний гуужилт нь бvрэн дууссан байдаг ба єнгє ахиж єєрчлєгддєггvй. Энэ насандаа бvх vндсэн шинж чанар ба дутагдалтай талууд тогтсон байдаг. Зарим нэг дутагдалыг эзний зvгээс хийлгэж байгаа биеийн тамирын дасгал зэргээс хамаарч арилгаж болно.

Янз бvрийн насны гєлєгнvvдийн биеийн vзvvлэлтvvдийг харуулья: 55 см эм, 60 см эр нохойноос гарсан гєлєг нь дунджаар бие гvйцэхээрээ эм нь 58-59 см эр нь 63-64 см хэмжээтэй болдог.
Сэрвээ хvртэлх єндєр: 1 сар - 19 - 21 см, 2 сар - 33 - 37 см, 3 сар - 40 - 46 см, 4 сар - 47 - 54 см, 5 сар - 51 - 58 см, 6 сар - 52 - 62 см, 8 сар - 53 - 63 см, 1 нас - 55 - 65 см.
Жин: 1 сар - 2,5 - 4 кг, 2 сар - 6 - 9 кг, 3 сар - 10 - 16 кг, 4 сар - 15 - 20 кг, 5 сар - 18 - 26 кг, 6 сар - 19 - 28 кг, 8 сар - 20 - 32 кг, 1 нас - 21 -37 кг, 2 нас - 22 - 40 кг.
Цээжний тойрог: 1 сар - 29 - 32 см, 2 сар - 46 - 49 см, 3 сар - 55 - 59 см, 4 сар - 60 - 64 см, 5 сар - 66 - 70 см, 6 сар - 68 -72 см, 8 сар - 70 - 77 см, 1 нас - 75 - 78 см, 2 нас - 77 - 82 см, 3 нас - 78 - 86 см

Энэ vзvvлэлтээс харахад немц овчаркны гєлєг нь их хурдан єсєж бойждог. Гєлєг байх vедээ сард 5-7 кг нэмдэг ба хэдхэн сарын дотор бие гvйцсэн нохойтой андуурахаар том болж єсдєг. Немц овчарк нь 1 нас хvрсэн ч бие гvйцсэн нохой болж амжаагvй байдаг ба гєлєг хэвээрээ байна. 2 нас хvрсэн нохой бие гvйцсэн нохойн бvх шинж тэмдгийг агуулсан байдаг боловч бие организм нь єєрчлєгдєж хєгжиж байдаг. Энэ нь жин нэмэх болон цээжний хэмжээ багтаамж нь томорч байдаг. Харин эм нохой нь гєлєглєсєнийхєє дараа буурь суурьтай болж, бие нь томорч, сvртэй харагдахаас гадна єєртєє итгэлтэй болсон байдаг. Немц овчарк эзэмшигч нь нохойнхоо єсєлт хєгжилтийг байнга анхаарч байх естой. Гєлєгийг зєв хєгжилтєнд хоол тэжээлийг нь тохируулах, арчилгаа сайн байх; насанд тохируулж биеийн тамирын ачаалал єгєх ёстой.
5 comments:
german shepherdiin standartuudiin talaar medeelel tavij ogoorei. temtseen yamar shalguuraar yaj dugnedeg tuhai medeelel tavij ogvol zugeer bna bas nohoinii hogshin zaluug yaj medeh ve hunees nohoi avsan chini zaluu hogshiniig ni meddeggui. Minii nohoi nemts ovchark
tanaih shig iim sain todorhoi medeelel tavisan site mgl-d baihgui yumaa
ahaa nadad neg nomhon tegeed bas surgaltai
nogoo hiamd avna wexde@yahoo.com
golog anduurchla sorry nogoo gejlee
голден нохойны шинж чанарын тухай дэлэгэрэнгүй оруулаад өгөөч баярлалаа
Post a Comment