Ямар нохой авахаа мэдэхгүй байгаа, хэзээ нэгэн цагт нохой авна гэж бодож байгаа хүмүүст хэрэг болох мэдээлэл өгье. Дараах нохойнууд хамгийн ухаантай байдаг юм байна. Ухаантай нохой таны үнэнч анд байж чадах нь гарцаагүй юм.
#1 Колли
Зөвхөн хүн л ажил хийж байж аз жаргалтай амьдардаг бас биш юм байна. Колли нохойд хийх зүйлс байгаа үед хамгийн жаргалтай. Ихэнхдээ хонь хариулахад ашиглагддаг ч бас спортод ашиглагддаг аж. Олон ч медал авдаг. Хамгийн гол авьяас нь нь шинэ зүйлсийг маш хурдан сурдаг явдал .
#2. Poodle (Пүүдл)

Пуудл 2рт оржээ. Гайхаж байна уу?
Сэгсгэр, жижигхэн эгдүүтэй амьтан толгойг чинь эргүүлж ч магадгүй шүү. Харахад жижигхэн мэт боловч ан хийх, амьтан аврах зэрэгт ашиглагддаг. Бүр усны нохой ч гэж нэрлэдэг юм байна. Пуудлууд дотроо олон янз байх ба Toy Poodle нь шувуу барихдаа гаргуун. Тэд хүмүүсийн эргэн тойронд байж, тэднийг хамгаалахдаа дуртай байдаг байна.
#3 German Shepherd (Герман Овчарк)

Герман Овчарк үзэмжний хувьд маш аятайхан. Тэд хүмүүсийн сурж чадахгүй зүйлсийг сурж, хийж чаддаг. Энэ нохойг ихэнхдээ цагдаагийн газар, аврах газар, цэргийн байгууллагуудад ашигладаг.
#4 Golden Retriever (Алтан анч нохой)

Гэр бүлүүдэд хамгийн тохиромжтой гэж үздэг. Зөөлөн шүд нь гэр бүлийн гишүүдэд тааламжтай ба хамт тоглож наадахад таатай байдаг ажээ. Түүнчлэн маш тэвчээртэй учир юмыг зааж сургахад амар дөхөм
#5 Doberman Pinscher (Добэрмэн)

Жагсаалтад орсон бас нэг герман нохой бол Добэрмэн. Гаднаас харахад хурц догшин харагддаг ч үнэндээ уян зөөлөн. Тийм ч учраас эмнэлгийн өвчтөнүүдэд туслахад ашиглагддаг байна.
#6 Shetland Sheepdog (Шотланд хоньчин нохой)

Маш ухаантай нохой. Зарим эзэд нь тэднийг яг л хүн шиг сэтгэдэг гэж ярьдаг. Тэдний сонсох чадвар онцгой сайн. Хэн нэгэн хашааны хаалгаар өнгөрөх, машины хаалга хаагдах төдийд тэдний хуцах сонсогдох болно.
#7 Labrador Retriever (Лабрадор анч нохой)

Лабрадор бол ухаантай нохойнуудын тоонд зүй ёсоор орно. Тэднийг ямар ч зориулалтаар ашиглах боломжтой ба тэвчээртэй зан нь тэдэнд юм бүхнийг заах боломжийг олгодог.
#8 Papillon

Магадгүй хамгийн эгдүүтэй, ухаантай нохой. Тэднийг эртнээс язгууртан, дээдсүүд тэжээж ирсэн байна. Тэд хүмүүсийг яаж хөгжөөхөө мэддэг. Маш сэргэлэн.
#9 Rottweiler

Нилээд том биетэйд тооцогддог энэ нохойны хурц шүд, чанга хазалт зэрэг нь цагдаагийн байгууллагад ажиллахад тохиромжтой байдаг. Гэхдээ тэднийг эзэндээ маш үнэнч гэдгийг олон хүн баталдаг. Хэрвээ та өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалахыг хүсэж, мөн сайн найзтай болохыг хүсвэл Роттвэйлэр бол жинхэнэ зөв сонголт байх болно.
#10 Australian Cattle Dog (Австралийн үхэрчин нохой)

Инээдтэй сонсогдож байна уу? Тэд маш ухаантай учир үхэр хариулах ажлыг тэдэнд даатгадаг гэнэ. Мөн тэд маш сайн хаздаг учир хамгаалалтын албуудад ашиглагддаг. Гэхдээ бүү ай. Та түүнд хазахыг зааж өгөхгүй л бол айх хэрэггүй.
1 comments:
bnaa bna ain saihan niitlel boljee erhesee
Post a Comment